2021-02-05


Б.Жаргалсайханы ярьсан эмэгтэйчүүдийн тухай хэсэг хүний эрхийн ноцтой зөрчилд тооцогджээ



Ялгаварлан гадуурхалтад уриалсан, бусдын нэр хүндийг гутаан доромжилсон мэдээлэл, ярилцлагыг олон нийтэд түгээхгүй байхад анхаарах асуудлаар Хэвлэл мэдээллийн зөвлөлд зөвлөмж хүргүүллээ

Олон нийтийн сүлжээнд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр цацсан : Эмэгтэйчүүдийг үхтэл нь бамбирдаж, үхтэл нь хүүхэд гаргах хэрэгтэй” гэсэн гарчигтай дүрс бичлэг нь

НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын 1 дүгээр зүйлд “эмэгтэйчүүдийг алагчилах” гэж гэрлэлтийн байдлаас үл хамаарч эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн үндсэн дээр улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, иргэний болон аливаа бусад салбарт эмэгтэйчүүдийн хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүлээн зөвшөөрөх, эдлүүлэх, хэрэгжүүлэхэд саад хийх эсхүл үгүйсгэх үр дагавар, эсхүл зорилго бүхий хүйсээр ялгаварлах, үгүйсгэн гадуурхах буюу хязгаарлахыг хэлнэ,

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.”,

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд жендэрийн ялгаварлан гадуурхалтыг хориглоно.” гэж заасныг

ноцтой зөрчсөн тул Хүний эрхийн Үндэсний Комисс 2021 оны 02 дугаар сарын 04-нд Хэвлэл мэдээллийн зөвлөлд зөвлөмж хүргүүллээ.

Дээрх бичлэгтэй холбогдуулан нэр бүхий иргэдээс ХЭҮК-т гомдол, мэдээлэл ирүүлсэн юм.

ХЭҮК-ын гишүүний Зөвлөмжид: "Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах үзлийг өөгшүүлж дэвэргэхгүй байх, хүний нэр төр алдар хүндийг хүндэтгэх, тэгш эрхийн зарчмыг баримтлан ажиллах учиртай.

Гэвч зарим хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчид Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийг хязгаарласан, аливаа хүний ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг зөрчсөн, бусдын нэр хүндэд халдаж илт доромжилсон мэдээллийг цензургүй цацах зэрэг хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргасаар байна.


Бидэнтэй холбогдох