2021-02-06
Нийслэлд энэ сарын 11-нээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоохтой холбоотой Улсын онцгой комиссоос гаргасан төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн онцгой комиссыг хуралдуулж, үүрэг чиглэл өглөө.
Тэрбээр энэ сарын 11-нээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих үед нийслэлийн хэмжээнд хийх тандалт, илрүүлгийн шинжилгээг хэрхэн зохион байгуулах, хатуу хөл хорионы хугацаанд дэг журмыг яаж мөрдүүлэх, зохион байгуулалт, хангалт, үйлчилгээг ямар журмаар хийх талаар Нийслэлийн онцгой комиссын гишүүдэд танилцуулсан юм. Мөн энэ хугацаанд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдвэрийг талаарх мэдээллийг иргэдэд ойлгомжтой, түргэн шуурхай өгч, нийслэлчүүддээ зөвлөн тусалж ажиллахыг үүрэг болголоо.