2021-02-07


20 мянган төгрөгийн үнэтэй N95 маскны талаар тайлбар өглөө



Нийслэлийн эрүүл мэндийн газраас зарласан маскны тендертэй холбоотой асуудлаар өнөөдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тус газрын удирдлагуудаас тайлбар авлаа. Энэ үеэр тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зэндмаа хэлэхдээ Улаанбаатар хотын дүүргүүдэд шинээр лабораториуд байгуулагдаж буйтай холбоотойгоор эмч, мэргэжилтнүүд хэрэглэх ёстой байдаг өндөр шүүлттэй N95 маскийг яаралтай авах шаардлага үүссэн.

Лабораторийн орчинд хэрэглэдэг амны хаалт нь тусгай зориулалтын амны хаалт учраас бусад амны хаалтаас өөр ялгаатай байдаг. N95 маск дотроо олон төрөл байдаг гэв. Тендерийг Сангийн яамны зөвшөөрлийн дагуу зарласан. Маск авах яаралтай шаардлага байсан. ЭМЯ-аас N95 маскийг 20 мянган төгрөгөөр худалдаж авах тооцоо бүхий жагсаалтыг ирүүлсэн. Эрх шилжиж ирсэн үнийн дүнгээр тендер зарласан гэв.

Харин хотын дарга амны хаалт, оношилгооны төхөөрөмж авах асуудлыг Эрүүл мэндийн яаманд буцааж өг. Лабораторийн маск нь ийм байдаг гэдгийг өөрсдөөр нь хэлүүл. Дээр нь хууль хяналтын байгууллагаар оруул. Ашиг сонирхол байна гэж харж байна. Иргэдийн амьдрал, улсын төсөв ямар бил ээ! Арви гамтай хэмнэлт чинь хаана байна! хэмээн байр сууриа илэрхийллээ.


Бидэнтэй холбогдох