2021-02-09


Ерөнхий сайд Ж.Сандагсүрэнг ХАЛЖ, оронд нь Р.Чингисийг томилох чиглэл өгчээ



Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнг албан ажлаас нь чөлөөлөх чиглэл өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг НОК-ын шуурхай удирдлагын багийг цар тахлын чухал үеэр оновчгүй удирдаж байна гэж албаныхан дүгнээд байгаа юм.

Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс ЦЕГ-ын дарга асан Р.Чингисийг Ж.Сандагсүрэнгийн оронд томилох чиглэлийг хотын удирдлагад өгөөд байгаа аж. Р.Чингис нь ЦЕГ-ын даргаар ажиллаж байгаад 2016 оны сүүлээр ажлаа өгсөн билээ.


Бидэнтэй холбогдох