2021-02-12


Д.Сумъяабазар: Иргэдээ мэддэг улсууд л ажлаа хийж чаддаг юм



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаг үеийн нөхцөл байдлын талаар НОК-оос мэдээлэл өглөө. Энэ үеэр эмэгтэй төрийн албан хаагчдыг эргүүлд гаргахгүй байх, эргүүлд гарч байгаа төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх чиглэлийг Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар НОК-т өглөө.

Харин “Нэг хаалга-Нэг шинжилгээ” -тэй холбоотой асуудлыг Соёлын сайдаар Ч.Номингоор ахлуулсан Эрсдлийн удирдлагын хороо болон Эрүүл мэндийн сайдад энэ асуудлыг уламжлахыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржид үүрэгдлээ.

Тэрбээр “Иргэд хуваарийн дагуу шинжилгээнд орох ёстой байтал хуваарийг нь дээрээ зөрүүлчихээд байна. Шинжилгээний хуваарь зөрж байгаа асуудлыг Эрүүл мэндийн сайдад дамжуул. Бүх шинжилгээ анхан шатны байгууллагад явагдана. Бүх хороо нэгжид иргэдээ мэддэг улсууд ажлаа хийж чаддаг юм. Дээгүүр байгаа дарга нар хорооны бодит амьдралыг мэддэггүй юм. Тийм учраас нөхцөл байдлыг Эрүүл мэндийн сайдад дамжуулах хэрэгтэй" гэв.


Бидэнтэй холбогдох