2021-02-13


Улаанбаатар хотоос Говьсүмбэрт очсон тус аймгийн хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ



Улаанбаатар хотоос Говьсүмбэрт очсон тус аймгийн хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ хэмээн Говьсүмбэр аймгийн онцгой комиссоос мэдээллээ. Тэдгээр иргэдийн нийслэлээс гарахдаа өгсөн pcr шинжилгээний хариу нь сөрөг гарсан ч аймагт очсоны дараа коронавирус илэрсэн байна. Багануур дүүрэгт мөн Улаанбаатар хотоос очсон 2 иргэний хариу эерэг гарсан бөгөөд энэ нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байжээ... Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас 21 аймгийн Шуурхай штабтай цахим хурал хийж, сонор сэрэмжээ дээшлүүлж, бэлэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болгосон!


Бидэнтэй холбогдох